Малайз улсад болсон морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчид түрүүлж, ДАШТ-нд оролцох эрх авлаа

Малайз улсад болсон морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчид түрүүлж, ДАШТ-нд оролцох эрх авлаа

Энэ жилийн морьт харвааны ДАШТ-ний эрх олгох тэмцээн Малайз улсад 2023 оны аравдугаар сарын 04-нөөс 09 өдрүүдэд болсон.

Тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна. “Хан Монгол” морьтны холбооны тамирчид болох О.Түмэнбаяр төрөл тус бүрээс 1 алт, 2 хүрэл медаль, П.Пүрэв-Очир  мөнгөн медаль хүртэж, “Намнаа” морьтны холбооны тамирчид нар оролцон багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг тамирчид Гран При шагнал авчээ.

Ингэснээр тэд арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд Саудын Араб улсад зохион байгуулагдах “Horseback archery world cup” морьт харвааны ДАШТ-ний эрхээ авсан юм.