Реппер Дрейк “Parties” дууныхаа төгсгөлд “West and girls” дууны хэсгийг ашигласан маргаан дагуулжээ

Реппер Дрейк “Parties” дууныхаа төгсгөлд “West and girls” дууны хэсгийг ашигласан маргаан дагуулжээ

Реппер Дрейк энэ сарын 5 /2023.10.05/-ны өдөр “Бүх нохдод” гэх нэртэй найм дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд “Pet shop boys” хамтлагийн дууны хэсгийг зөвшөөрөлгүй ашигласан гэх маргаан дагуулаад байгаа аж.

Учир нь Английн “Pet shop boys” хамтлаг Дрейкын шинэ гаргасан цомгийн талаар хийсэн жиргээ нь олны анхаарлыг татжээ. Тодруулбал, тус хамтлагийн 1986 онд гаргасан “West and girls” дууны найрал дууны хэсгийг Дрейк “Parties” дууныхаа төгсгөлд дуулсан байна. Ингэхдээ тэрээр зөвшөөрөл хүсээгүй гэж “Pet shop boys” хамтлаг мэдэгджээ. Мөн шинэ цомог гаргасны дараа реппер Дрейк “олны анхаарлаас хэсэг хол байх бодолтой байна, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөгжмийн салбараас түр завсарлаж байгаа, эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN