Пара таеквондогийн гранпригаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Пара таеквондогийн гранпригаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. 

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар нь саяхан Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс  хүрэл медаль хүртсэн бөгөөд тэднийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.