БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын Ерөнхийлөгч уран олборлох, эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурахаар Францад айлчилж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын Ерөнхийлөгч уран олборлох, эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурахаар Францад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй. 

Тус айлчлалтай холбогдуулан Франц улсын улс төрийн хэвлэлүүд айлчлалын талаар мэдээлжээ. Тухайлбал RFI агентлагийн мэдээлснээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Францад хийх айлчлал мягмар гарагт эхэлүүллээ. Айлчлалын  үеэр уран олборлох, эрчим хүч, харилцаа холбооны салбарын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд “Чингис хаан Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Францад нээнэ. 

Өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад хийсэн айлчлалын дараа хоёр улс харилцаагаа өргөжүүлэхээ амласан. Иймд Бямба гараг /2023.10.14/ хүртэл үргэлжлэх энэхүү айлчлалаар хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Ингэхдээ Францын цөмийн фирмийн "Орано"-гийн ашиглахаар зорьж буй Монголын ураны баялаг ордуудын талаар хэлэлцээ хийнэ.

Франц-Монголын ураны хамтын ажиллагаа шинэ зүйл биш. “Арева Майнз” компани Дорноговь аймагт 1997 оноос хойш хайгуулын ажилд оролцож байгаа бөгөөд Зоовчийн овооны ордыг 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгдсэн. 

2015 онд Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, “Бадрах энержи” хамтарсан компанийг Ораногийн охин компани Арева Монгол (66 хувь), Монатом охин компаниараа дамжуулан “Эрдэнэс Монгол” 34 хувийг эзэмшдэг болсон. “Эрдэнэс Монгол” компани 22 жилийн хугацаанд нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум евро болж, 5.5 тэрбум еврогийн орлого олохоор байгаа юм. Харин ораногийн танилцуулгад 2021 онд ашиглалтад орсон хоёр жилийн туршилтын ажил нь 20 тонн уран үйлдвэрлэх болно гэж мэдэгдсэн. Иймд Макрон уг ажлын бичиг баримтын ажлыг хурдасгаж, намрын улиралд бүрэн үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж найдаж байна" гэжээ.