Азийн наадамд оролцсон монголын хүндийг өргөлтийн тамирчнаас допинг илэрсэн талаар БНХАУ-ын хэвлэл мэдээлжээ

Азийн наадамд оролцсон монголын хүндийг өргөлтийн тамирчнаас допинг илэрсэн талаар БНХАУ-ын хэвлэл мэдээлжээ

Азийн наадамд оролцсон Монголын хүндийг өргөлтийн тамирчин Буяндэлгэрээс  допинг илэрсэн талаар БНХАУ-ын Синхуа анентлаг мэдээллээ.

Тус мэдээлэлд “Ханжоугийн Азийн наадмын үеэр Монголын хүндийг өргөлтийн тамирчин Эрдэнэзулын Буяндэлгэрээс допингийн төрлийн бодис илэрлээ. Шинжилгээний  дээжийг аравдугаар сарын 1-ний өдөр сэргээшний эсрэг шалгалтын үеэр авсан бөгөөд Буяндэлгэрээс дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) Хориотой жагсаалтад заасан хориотой стероид дростанолоны метаболит илэрсэн нь тогтоогдсон байна. Тамирчинд шинжилгээний хариуг хүргүүлсэн. 19 настай Буяндэлгэр нь есдүгээр сарын 30-нд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 12-р байр эзэлсэн юм” гэлээ.