АНУ, Герман, Их Британи, Франц зэрэг улс орнууд "Хамас"-ыг эсэргүүцэн, Израилийг дэмжинэ гэж мэдэгджээ

АНУ, Герман, Их Британи, Франц зэрэг улс орнууд "Хамас"-ыг эсэргүүцэн, Израилийг дэмжинэ гэж мэдэгджээ

Алан хядагчдын “Хамас” бүлэглэл энэ сарын 07-ны өдөр  /2023.10.07/ Израилийн газар нутаг руу нэвтэрч олон арван энгийн иргэдийг хөнөөсөн үйл явдал нь Ойрх Дорнодын Газын зурваст дайны нөхцөл байдлыг бий болгоод байгаа. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор АНУ, Герман, Их Британи, Франц, Итали улсын удирдагчид хамтран лалын босогч Хамас бүлэглэлийг эсэргүүцэн, Израилийн ард түмэн, засгийн газрыг тууштай дэмжихээ илэрхийлж, мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францийн Ерөнхийлөгч Эммануэл нар "Изриалд энх тайван ноёрхсон Ойрх Дорнодын бүс нутгийг бүрдүүлэхийн тулд Изриалийн холбоотон, анд нөхдийн хувьд хамтарсан үйл ажиллагаа хийх болно" гэж дурджээ.

Мөн таван орны удирдагчид "Хамас бүлэглэлийн террорист үйл ажиллагаа нь үндэслэлгүй, хууль ёсноос гажууд зүйл бөгөөд бүх нийтээр буруутгах ёстой. Терроризмыг хэзээ ч зөвтгөж болохгүй. Сүүлийн өдрүүдэд Хамасын алан хядагчид гэр бүл, хүний амийг үй олноор нь хөнөөж байна. Хөгшин настай, хүүхэд, эмэгтэйчүүд, ард иргэдийг олноор нь барьцаалж байгаа аймшигт зүйлсийг олон нийт харж байна. Ийм харгис хэрцгий байдлаас ард түмнээ хамгаалах Израилийн засгийн газрыг манай улс орнууд дуу нэгтэйгээр дэмжих болно" гэжээ.

Эх сурвалж: www.golosameriki.com