Лондонгийн Лутоны нисэх онгоцны буудалд гал гарч, нислэгүүд хойшилжээ

Лондонгийн Лутоны нисэх онгоцны буудалд гал гарч, нислэгүүд хойшилжээ

Лондонгийн Лутон нисэх онгоцны буудалд өнгөрсөн шөнө /2023.10.10/ томоохон хэмжээний гал гарч, олон тооны автомашин шатсаны улмаас нислэгүүд хойшлогджээ. 

Тодруулбал, тус нисэх онгоцны буудлын терминалын авто машины зогсоолд их хэмжээний гал гарч, олон тооны авто машин шатжээ. Мөн ойр орчмын барилга галд өртсөн байна. Үүнтэй холбоотойгоор Лутон нисэх буудлын  бүх нислэгийг өнөөдөр /2023.10.11/ өдрийн 12:00 хүртэл хойшлуулжээ. Галыг унтраахаар арван таван гал унтраах машинтай алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд дөрвөн гал сөнөөгч, нисэх буудлын нэг ажилтан утаанд хордон эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Тиймээс иргэдийг нисэх онгоцны буудлын ойр орчимд ирэхгүй байхыг сануулжээ. 

                                                                                                                                      Эх сурвалж: BBC news