“Хамас” бүлэглэлийн хадлага үйлдсэн газраас 40 орчим хүүхдийн цогцос олджээ

“Хамас” бүлэглэлийн хадлага үйлдсэн газраас 40 орчим хүүхдийн цогцос олджээ

Израил руу довтлоод байгаа алан хядагчдын “Хамас” бүлэглэл энэ сарын 10-ны өдөр газын зурвасын ойролцоох "Кфар Аза" гэх газарт мөн халдлага үйлджээ. 

Үүний улмаас олон арван хүн амь насаа алдсан байна. Харамсалтай нь амь үргэдсэн иргэдийн дотор 40 орчим хүүхэд байсан талаар Энэтхэгийн "Oplndia" мэдээллийн сайт мэдээлжээ. 

Тодруулбал, Хамасын халдлагын үр дагаврыг мэдээлэхээр газын зурвасын ойролцоо байрлах "Кфар Аза"-руу сэтгүүлчдийг нэвтрүүлсэн аж. Тухайн газарт ажилласан сэтгүүлчид "Хамас бүлэглэлийн гарт амиа алдсан 70 орчим хүний цогцсыг олсон бөгөөд үүний 40 орчим нь бага насны хүүхэд байсан. Тэдний заримынх нь толгойг тастаж, амийг нь бүрэлгэсэн байсан" гэдгийг тодотгожээ. “Хамас” бүлэглэлийн халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Ямартай ч цэргүүд одоог хүртэл цогцсуудыг цуглуулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: NBC 15 news