Холливуудын алдарт хос Вилл Смит, Жада Пинкетт Смит нар 2016 онд салсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Холливуудын алдарт хос Вилл Смит, Жада Пинкетт Смит нар 2016 онд салсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Холливудын алдарт хос Вилл Смит, Жада Пинкетт Смит нарын гэр бүлийн харилцаа үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн. 

Тэгвэл хосууд 2016 онд салсан ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй гэдгээ Жада Пинкетт Смит өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр мэдэгджээ. Мөн тэрбээр энэ үеэрээ 2022 оны "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч өөрийнх нь халзан үсний тухай онигоо хийсний дараа Вилл Смит тайзан дээр Крис Рокыг алгадсан нь ямар ч утгагүй байсан. Түүнийг цохих шаардлага огт байгаагүй. Энэ бол зүгээр л жүжиг байсан" хэмээжээ. 

Вилл Смит, Жада Пинкетт Смит нар 1997 онд гэрлэж хоёр хүүхэдтэй болсон бөгөөд олон нийтээс гэр бүлийн харилцаагаа ихээхэн нууцалж ирсэн юм. Тэгвэл хосууд салж, тусдаа амьдарч байгаа талаараа ийнхүү албан ёсоор мэдээллээ. 

Эх сурвалж: Sky news