Улаанбаатар хотод өнөөдөр агаарын чанарын үзүүлэлт улаан, шар өнгийн буюу хүний биед хортой гэж зааж байна

Улаанбаатар хотод өнөөдөр агаарын чанарын үзүүлэлт улаан, шар өнгийн буюу хүний биед хортой гэж зааж байна

Олон улсын агаарын чанарыг тооцоолдог станц  Улаанбаатар хотод өнөөдөр /2023.10.12/  агаарын чанарын үзүүлэлт  улаан, шар өнгийн буюу хүний биед хортой гэж заажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо буюу Мишээл экспо орчимд 179 US AQI  буюу улаан өнгөтэй хүний биед  хортой гэсэн агаарын чанарын үзүүлэлт гарсан байна. Мөн баруун дөрвөн зам орчимд 100 US AQI, бөхийн өргөө 91US AQI, СХД 88 USAQI үзүүлэлттэй буюу шар өнгөтэй мэдрэмтгий хүмүүст хортой гэсэн тооцоолол гарчээ. Тус сайтад мэдээлснээр 2023 оны аравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод агаарын чанарын тооцоолол "хортой" хэмээн заажээ.

Улаанбаатар хотын агаарын чанарын тооцоолол

Харин Олон улстай харьцуулбал Монгол Улсын нутаг дэвсгэр, үүний дотор Улаанбаатар хот орчимд азотын давхар ислийн агууламж нэг метр куб агаарт 26.58 байгаа нь Европын Холбооны Коперникус байгууллагын хиймэл дагуулаас хийдэг хэмжилтийн тогтоогдсон байна. Энэ нь ойр зэргэлдээ оршиж буй ОХУ-ын Буриад улсын томоохон хотууд, Улаан-Үд хоттой харьцуулахад бараг тав дахин өндөр үзүүлэлт аж. 

Ташрамд сонирхуулахад, Азотын давхар исэл нь аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг байна.