МУГТ Н.Баярмаа пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ

МУГТ Н.Баярмаа пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ

Пауэрлифтингийн мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 7-15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү тэмцээнд 39 улс орны 500 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын зааварлагч, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмаа амжилттай оролцож, М1 ангиллын хэвтээ шахалт, үндсэн суултын төрөлд тус тус хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр хүчний спортын төрлөөр Монгол Улсын 18 удаагийн аварга, улсын рекорд амжилтыг 119 удаа шинэчлэн тогтоосон, 2008 оны зуны Олимпын наадмын шагналт 10 дугаар байр, Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн цомын алт, мөнгө, хүрэл, Цагдаа, галын дэлхийн тоглолтын 3 алтан медаль, рекорд 11 удаа тогтоож байсан юм.