Тулаанч Б.Энх-Оргил “Аррэнжмент Вишн Энтертайнмент” гэрээ байгуулжээ

Тулаанч Б.Энх-Оргил “Аррэнжмент Вишн Энтертайнмент” гэрээ байгуулжээ

“Аррэнжмент Вишн Энтертайнмент” (AVE) компани холимог тулааны “MGL-1” Fighting Championship холбооны аварга, “Road to ONE Mongolia” шоуны ялагч, “ONE Championship”-ын тулаанч Баатархүүгийн Энх-Оргилтой (Athlete Management Contract) мэргэжлийн тамирчны менежментийн урт хугацааны гэрээг байгууллаа.

Ингэснээр Б.Энх-Оргил нь зөвхөн мэргэжлийн тамирчны карьертаа анхаарч дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг илүү өндөрт гаргах боломжтой боллоо.

“Аррэнжмент Вишн Энтертайнмент” (AVE) компани нь тулааны болон бусад спортын мэргэжлийн тамирчдыг дэлхийн томоохон холбоо, клубүүдэд зуучлах, төлөөлөх үйлчилгээг албан ёсоор хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн томоохон 10 гаруй спорт менежментийн компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулсан энэ чиглэлээр ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа аж.