Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүн нар 600 мянган еврогийн эд зүйлээ Парист дээрэмдүүлсэн талаар Францын хэвлэл мэдээлжээ

Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүн нар 600 мянган еврогийн эд зүйлээ Парист дээрэмдүүлсэн талаар Францын хэвлэл мэдээлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү Парис хотод эхнэрийн хамт таксинд дээрэмдүүлсэн талаар Францын Europe1 агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Өчигдөр /2023.10.13/ Парис хотын Ландигийн туннелийн ойролцоох А1 автозам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхад нь дээрэмдсэн байна. 

Одоогоор хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцсон байна.

Мөн дээрэм хийсэн хоёр этгээдүүд скутер унаж зугтахдаа Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлжээ. Одоогоор дээрэмчдийг бариагүй мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хохирогч Б.Баттүшигийг Монголын олимпын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний нэг гэж Europe1 мэдээлжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө