Саид Моллай Монголыг бус Азербайжаныг төлөөлөн ирэх олимпод оролцоно

Саид Моллай Монголыг бус Азербайжаныг төлөөлөн ирэх олимпод оролцоно

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотноо өнөөдөр /2023.10.13/ боллоо.

Хурлын эхний өдөр гурван тамирчны иргэншил солих асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, дараах гурван тамирчин ирэх Парис, Миланы өвөл, зуны олимпод иргэншлээ солин оролцохоор болов.

  1. Максин Эстебан /туялзуур сэлэм/ – Филиппинээс Зааны ясан эрэг рүү,
  2. Саид Моллай /жүдо/ – Монголоос Азербайжан руу,
  3. Кэмпбэлл Райт /биатлон/ – Шинэ Зеаландаас АНУ руу шилжив.

Дүрэм зааснаар иргэншлээ сольсон тамирчин гурван жилийн хугацаанд тухайн улсаа төлөөлөн тэмцээн, уралдаанд оролцох эрхгүй байдаг ч олон улсын спорт холбоод болон үндэсний олимпийн хороод урьдчилан зөвлөлдсөний эцэст дээрх хугацааг хүчингүй болгожээ.

Сонирхуулахад, Саид Моллай нь "Токио-2020" зуны олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртэж байсан билээ.