"Монгол, Хятадын нутгаар дайруулж тээврийн коридор байгуулах боломжийг судлах"-ыг В.Путин үүрэг болгосон гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

"Монгол, Хятадын нутгаар дайруулж тээврийн коридор байгуулах боломжийг судлах"-ыг В.Путин үүрэг болгосон гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, "Монгол, Хятадын нутаг дэвсгэрээр дайруулан төв Евразийн тээврийн коридор байгуулах боломжийг судлаж, шийдлийг 2024 оны хоёрдугаар сарын 15-наас өмнө оруулж ир гэж үүрэг болгосон хэмээн Кремлийн цахим хуудсанд өчигдөр /2023.10.12/ мэдээлжээ. 

Өмнө нь ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас Орос, Хятад, Монгол улсын хоорондын аялал жуулчлалын “Их цайны зам” маршрутыг эхлүүлнэ гэж мэдээлж байсан. Уг маршрутын нь 18-р зуунд цай экспортлох зорилгоор бий болгосон худалдааны зам бөгөөд үүнийг давтах болно гэдгийг тус газраас онцолжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: news.ru