ШУУРХАЙ: Допингийн хэргээр шалгагдаж буй Ж.Хатанбаатарын оронд Ц.Уугангэрэлийг томилжээ

ШУУРХАЙ: Допингийн хэргээр шалгагдаж буй Ж.Хатанбаатарын оронд Ц.Уугангэрэлийг томилжээ

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар допингийн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ж.Хатанбаатар нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Харин түүний оронд Ц.Уугангэрэлийг томилжээ. 

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах талаар санал солилцсон байна. 

Тодруулбал, Монгол Улсын баг тамирчдыг олимпын наадамд оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад буй Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг нэн яаралтай ханган биелүүлэх талаар хоёр тал санал нэгдлээ. Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг допингийн эрэг олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод, нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, Засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцжээ.