ШУУРХАЙ: "Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль авсан Б.Чинзоригийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн гэж мэдээллээ

ШУУРХАЙ: "Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль авсан Б.Чинзоригийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн гэж мэдээллээ

“Ханжоу-2022” Азийн наадмын допингийн эсрэг хөтөлбөрийн салбар, түүний дотор үр дүнгийн менежментийг бие даан шийдвэрлэх үүргийг Азийн Олимпийн Зөвлөлөөс (OCA) үүрэг болгосон. Энэ хүрээнд Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) боксын тамирчин Батсүхийн Чинзоригоос допинг илэрсэн талаар мэдээллээ. 

Тус мэдэгдэлд, Тамирчин Б.Чинзоригоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) Хориотой бодисын жагсаалтад заасны дагуу тодорхой бус хориотой бодис болох метадиеноны метаболитийн илэрсэн шинжилгээний дүгнэлтийг Монгол Улсад буцаалаа. Тамирчины шинжилгээг 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр Хятадын сэргээшийн эсрэг агентлаг Ханжоу 2022 Азийн Наадмын үеэр сэргээшийн эсрэг шалгалт хийх үеэр ITA авсан. 

Одоогоор сэргээш илэрсэн мэдээллийг тамирчинд хүргүүлсэн. Түүний хувьд Б сорьцын шинжилгээ хийлгэх эрхтэй. Харин дараа нь энэ асуудлыг Спортын арбитрын шүүхийн допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж, ОСА-гийн допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ. Хэргийн явц үргэлжилж байгаа тул шүүх хурлын явцад нэмэлт мэдээлэл өгөхгүй” гэлээ.

ХАНЖОУ-2022 азийн 19 дэх удаагийн наадамд Монголчууд гурван аваргатай болсон. Тэдний нэг үндэсний шигшээ багийн тамирчин Б. Чинзориг байсан юм. Гэвч түүний шинжилгээнээс s1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрчээ. Иймд дүрмийн дагуу хориглосон бодис илэрсэн зөрчилд дөрвөн жил эрх хасах шийтгэлтэй юм. 

Эх сурвалж: Ita sport