Б.Бат-Эрдэнэ допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай биелүүлэхийг үүрэг болгов

Б.Бат-Эрдэнэ допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай биелүүлэхийг үүрэг болгов

MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгч Ц. Уугангэрэл гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ уулзав.

Сайдын хувьд холбогдох байгууллагуудын хооронд олон жил үл ойлгоцол маргаантай явж ирсэн асуудлуудад цэг тавьж цаашид нягт хамтран ажиллах үүрэг өгөв. Мөн Монгол Улсын баг тамирчдыг олимпод оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад байгаа Дэлхийн допингийн эсрэг байгууллага ( WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага(MONADA)-д ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай ханган биелүүлэх, түүнчлэн MONADA байгууллагыг допингийн эсрэг ОУ-ын гэрээ, WADA-ийн дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудалд санал солилцжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ