"Израилын тал Газын зурвасаас иргэдийг 24 цагийн дотор нүүхийг шаардсан нь "онц аюултай" ажиллагаа" гэж НҮБ-аас мэдээлжээ

"Израилын тал Газын зурвасаас иргэдийг 24 цагийн дотор нүүхийг шаардсан нь "онц аюултай" ажиллагаа" гэж НҮБ-аас мэдээлжээ

Палестины зэвсэгт “Хамас“ бүлэглэл долоо хоногийн өмнө Израил руу халдан довтолсны хариуд Израил улс ажиллагаа явуулахаар зэхэж байгаа ч энэ хооронд Газын зурваст 1900 орчим хүн амь үрэгджээ.

Мөн Израилийн тал бүслэлтэд байгаа Газын зурвасын нэг сая гаруй иргэнийг нутгийн өмнөд хэсэг рүү 24 цагийн дотор нүүхийг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын зурвасын хүн амын тэн хагас шахмыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг “онц аюултай”, зарим тохиолдолд “ямар ч боломжгүй” гэдгийг мэдэгдэж, “Дайнд ч гэсэн дүрэм байдаг. Олон улсын хүмүүнлэгийн хууль, хүний эрхийн хууль дүрмийг хүндэтгэж баримтлах ёстой. Энгийн иргэдийг хамгаалж, хэрхэвч бамбай болгож ашиглах учиргүй.” хэмээн Израидл Улсыг шаардлагаа цуцлахыг уриалжээ.

"Хамас" бүлгийн Хэвлэлийн албанаас Израилын цэргийн онгоцууд нутгийн өмнөд рүү дүрвэгчдийн цуваа руу довтолсноос 70 гаруй хүн амь эрсэдсэн тухай мэдэгдсэн. Израилын тал энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.