Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн эхэлснээс хойш 11 сэтгүүлч амь үрэгджээ

Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн эхэлснээс хойш 11 сэтгүүлч амь үрэгджээ

Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш 11 сэтгүүлч амь эрсдээд байгаа тухай АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос /CPJ/ мэдээлжээ.

Баасан гарагт Ливаны өмнөд нутагт өгсөн Израилын пуужингийн цохилтын улмаас "Reuters" агентлагийн зураглаач амиа алдсан бол Дохад төвтэй "Al Jazeera" агентлагийн хоёр сэтгүүлч шархадсан байна.

Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойших долоо хоногийн хугацаанд 11 сэтгүүлч амь үрэгдэж, хоёр сэтгүүлч сураггүй болж, хоёр сэтгүүлч шархаджээ. Тодруулбал, Палестины есөн сэтгүүлч, Израилын нэг сэтгүүлч харамсалтайгаар амь эрсэджээ.