ВИДЕО: ОУХМ Г.Баярхүү Азийн аваргын бүсний эзэн боллоо

ВИДЕО: ОУХМ Г.Баярхүү Азийн аваргын бүсний эзэн боллоо

БНСУ-д болж буй "WBA Asia Super Champion" тэмцээний аваргын бүсний төлөө ОУХМ Г.Баярхүү өнөөдөр /2023.10.14/ 10 дахь тулаанаа хийлээ. 

Тэрбээр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Хятадын тамирчин Е.Нурланбектай хийж, VIII дугаар үед хүнд цохилтоор ялалт байгуулж, Азийн аваргын бүсний эзэн болжээ. Түүний өрсөлдөгчийн хувьд мэргэжлийн тулаандаа 10-0 харьцаатай нэгч ялагдал хүлээгээгүй байсан юм.

Сонирхуулахад, Г.Баярхүү БНСУ-ын мэргэжлийн боксын аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд хүнд нударгатай гэдгээрээ мэргэжлийн бокс сонирхогчдын дунд танигдаад байгаа билээ.

ҮЗЭХ: