ВИДЕО: Сэтгүүлчдийн зорчиж авсан автомашин Израилын суманд өртөж, Reuters агентлагийн сэтгүүлч амиа алдсан гэж мэдээлжээ

ВИДЕО: Сэтгүүлчдийн зорчиж авсан автомашин Израилын суманд өртөж, Reuters агентлагийн сэтгүүлч амиа алдсан гэж мэдээлжээ

Ливаны өмнөд хэсэгт "Алма аль-Шааб тосгоны ойролцоо хэд хэдэн мэдээллийн агентлагийн сэтгүүлчид болон Аль Жазира телевизийн зураг авалтын багийнхныг тээвэрлэж явсан автомашин Израилын армийн галд өртөж, хоёр хүн шархдаж, Reuters агентлагт ажилладаг зураглаач И.Абдалла амиа алдсан гэж олон улсын мэдээллийн агентлаг мэдээлж байна. 

Учир нь энэ сарын 7 /2023.10.07/-ны өдөр Хамас бүлэглэл Израилын нутаг руу пуужин харваж, "Аль-Акса" гэх байлдааны ажиллагаа эхэлсэн гэж зарласан юм. Мөн олон мянган зэвсэгт этгээдүүд Израиль руу дайран орж, олон арван цэргийн техник хэрэгсэл болоод зуу гаруй хүнийг барьцаалсан. Харин үүний хариу Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху дайны байдалд орсныг зарлаад байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news