Жалам хар, Г.Чинзориг нарын тулаан аравдугаар сарын 27-нд болно

Жалам хар, Г.Чинзориг нарын тулаан аравдугаар сарын 27-нд болно

Жалам хар буюу Ө.Баярмандах, Г.Чинзориг нар аравдугаар сарын 27-нд тулалдана.

Өнгөрсөн сарын эхээр цахим орчинд шууд дамжуулалт хийж, олны анхаарлыг татаад байгаа холимог тулаанчид болох Ө.Баярмандах, Г.Чинзориг нар тун удахгүй тулаанаа хийх гэж байна. Уг тулаан нь "Falcons Fighting Series" холбооны зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа бөгөөд жин тус бүрт хоёр тулаанчийн багийн шилдэг тамирчид мөн тулалдах аж.