Балбын ууланд авчирч байсан оросын уулчин эмэгтэй 6680 метрийн өндрөөс уулын ан, цав руу унаж сураггүй алга болжээ

Балбын ууланд авчирч байсан оросын уулчин эмэгтэй 6680 метрийн өндрөөс уулын ан, цав руу унаж сураггүй алга болжээ

Оросын уулчин Н.Оленева гэх эмэгтэй өндөр 8167 метрийн өндөр Балбын Даулагири ууланд авирч байхдаа уулын ан, цав руу унаж сураггүй алга болсон тухай The Himalayan Times сонин мэдээлжээ. Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, "оросын эмэгтэй уулчин ойролцоогоор 6680 метрийн өндрөөс унасан байна.

Харин өнөөдөр /2023.10.15/ түүнийг эрэн хайх, аврах нисдэг тэргийг илгээж, Н.Оленевагийн цогцсыг олсон байна. Учир нь өмнөх өдрүүдэд "өтгөн манан буусан тул аюулгүй байдлын үүднээс" аврах ажиллагааг явуулах боломжгүй байжээ.