А.Блинкен Саудын Арабын хунтайжтай Палестин, Израилын мөргөлдөөнийг зогсоох талаар "үр дүнтэй" уулзалт хийжээ

А.Блинкен Саудын Арабын хунтайжтай Палестин, Израилын мөргөлдөөнийг зогсоох талаар "үр дүнтэй" уулзалт хийжээ

Палестин, Израилын мөргөлдөөнийг намжаах ажлын хүрээнд Ойрхи Дорнодод айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Саудын Арабт айлчилж, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай хэлэлцээ хийжээ. Тэдний яриа нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн байна.

Харин А.Блинкен зочид буудалд буцаж ирээд "Маш үр дүнтэй яриа хэлэлцээ болсон" гэж Ройтерс агентлагийн сурвалжлагчийн асуултад товчхон хариулсан байна. Учир нь Саудын Араб, Израиль хоёр саяхан АНУ-ын зуучлалаар энхийн хэлэлцээр байгуулахаар болоод байсан ч энэ сарын 7-нд Хамас Израиль руу дайрсны дараа энэхүү үйл явцыг чимээгүйхэн түр зогсоосон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Харин энэ талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч М.Миллер хэлэхдээ, "Уулзалтад оролцогчид хоёулаа Ойрхи Дорнод болон цаашлаад энгийн номхон иргэдийг хамгаалах, тогтвортой байдлыг дэмжихэд өөрсдийн амлалтаа дахин нотолсон" гэжээ. Учир нь өнгөрсөн бямба гарагт Израилын өмнөд нутгийг эзлэн түрэмгийлсэн Хамас бүлэглэл энгийн иргэд голдуу 1300 хүний ​​аминд хүрч, 126 хүнийг Газын зурвас руу барьцаалсан юм. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө