Боксын ерөнхийлөгч Х.Нямбаатарыг Хотын дарга болсонд Азийн боксын холбооноос баяр хүргэжээ

Боксын ерөнхийлөгч Х.Нямбаатарыг Хотын дарга болсонд Азийн боксын холбооноос баяр хүргэжээ

Азийн боксын холбооны удирдлагууд Монголын боксын холбоо /МБХ/-ны ерөнхийлөгч Х.Нямбаатарт баяр хүргэжээ. Азийн боксын холбооны ерөнхийлөгч, Тайландын иргэн Пичай Чунхаважира болон ASBC-ийн нийт удирдлагууд Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсонд сошиал хуудсаараа дамжуулж баяр хүргэжээ. 

ИнгэхдээХанжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадамд тус холбооны тамирчид болох О. Есүгэн, Б. Чинзориг нар медаль хүртэж олимпын эрхээ авсанд баяр хүргэж байна. Монголын боксын холбоо нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ASBC-ийн Азийн залуучуудын АШТ, Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулсан хамт олон юм хэмээн онцолжээ.