Конго Улсад усан онгоц осолдсоны улмаас 30 хүн амиа алдаж, 167 хүн сураггүй болжээ

Конго Улсад усан онгоц осолдсоны улмаас 30 хүн амиа алдаж, 167 хүн сураггүй болжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Конго голд энэ сарын 13-ны өдөр /2023.10.13/  усан онгоц осолдож, 30 хүн харамсалтайгаар амь насаа алдаж, 167 хүн сураггүй болжээ.

Тус усан онгоц нийт 300 хүн тээвэрлэж явсан бөгөөд нийт 189 зорчигчийг эсэн мэнд аварсан байна. Конго улсын албаныхны мэдээлснээр усан онгоц осолдсон шалтгааныг тус онгоцны хөдөлгүүр нь эвдэрсэн гэж тодорхойлжээ. Түүнчлэн Конго Улсад хөлөг онгоцууд хүчин чадлаасаа хэтэрсэн, их хэмжээний ачаа бараа тээвэрлэдэг учир энэ мэт осол ихээхэн гардаг аж.

Эх Сурвалж: Sky news




Өнөөдөр туулай өдөр

27 минутын өмнө