Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.

Шинэчилсэн эрэмбээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга тэргүүнд бичигдэж эхлэв. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ есдүгээр байрт, 92 кг-д Г.Ганхуяг долоодугаар байрт бичигдсэн байна.

Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцсон юм. Үүнд, 

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
  • Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн,
  • Азийн болон Пан-Америкийн наадам,
  • Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд юм.