Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Афганистан Улсын багт хожигдсоноор ДАШТ-ээ өндөрлүүллээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Афганистан Улсын багт хожигдсоноор ДАШТ-ээ өндөрлүүллээ

Монголын хөлбөмбөгийн шигээ баг 2026 оны ДАШТ болон 2027 оны Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатанд Афганистан улсын багтай таарч, тоглосон. Тажикистан улсын Душанбе хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод 0:1 харьцаатайгаар эцсийн мөчид манай улсын баг ялагдал хүлээсэн юм.

Харин өчигдөр /2023.20.17/ аль баг нь цааш шалгарахыг шийдвэрлэх тоглолт 15:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болж өндөрлөлөө. 90 минут үргэлжилсэн хүндхэн тоглолтын эцэст 0:1 харьцаатай дахин хожигдол хүлээв. 

Ийнхүү Монголын шигшээ баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:0 харьцаатай хожигдож ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо өндөрлүүллээ.