ВИДЕО: Израилын эсрэг жагсаал Йордан, Тунис, Турк, Сири, Иран, Ливан зэрэг орнуудад болж байгаа талаар мэдээлжээ

ВИДЕО: Израилын эсрэг жагсаал Йордан, Тунис, Турк, Сири, Иран, Ливан зэрэг орнуудад болж байгаа талаар мэдээлжээ

Израилын эсрэг жагсаал Йордан, Тунис, Турк, Сири, Иран, Ливан, Канад, Герман болон бусад оронд болсон талаар Аль Жазира суваг мэдээлжээ. 

Тодруулбал, Ливаны нийслэл Бейрут хотод олон зуун хүн хотын төв болон захад орших АНУ-ын элчин сайдын яамны дэргэд цугларч, зарим нь “Америкт үхэл, Израильд үхэл” хэмээн хашгирч байжээ. Харин цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. 

Харин Тунист эсэргүүцэгчид Францын элчин сайдын яамыг бүслэн Израилийг дэмжиж байгааг эсэргүүцсэн байна. Жагсагчид Палестины туг барьж, "Макрон бол алуурчин", "Ард түмэн Палестиныг чөлөөлөхийг хүсч байна" гэж хашгирч байжээ. Иракт жагсагчид Арабын лиг болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Газын зурвас дахь эмнэлэгт болсон халдлагыг эсэргүүцэгчид Израилийг буруушаахыг уриалж байжээ. Мөн Туркийн Истанбул хот дахь Израилийн консулын газрын өмнө Израилийн далбааг шатаажээ.

Эх сурвалж: Al Jazeera

ВИДЕО: