Израильд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "найзын хувиар ирсэн" ч тус улсын Засгийн газраас олон хүнд асуулт асуух болно гэж Цагаан ордон мэдэгджээ

Израильд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "найзын хувиар ирсэн" ч тус улсын Засгийн газраас олон хүнд асуулт асуух болно гэж Цагаан ордон мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар Тель-Авивын нисэх онгоцны буудалд уулзсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены онгоц Израилийн өмнөд хэсэгт орших Бен Гурион хотод газардсанаас хэдхэн минутын дараа агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио сонсогдсон байна. 

Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби хэлэхдээ, "Израилийн хувьд ийм хүнд мөчид ерөнхийлөгч холбоотон руугаа нисэхээс өөр арга байгаагүй" гэж мэдэгдсэн байна. Мөн Жо Байден хэдийгээр найзын хувиар Израильд ирсэн ч тус улсын удирдлагаас Газийн зурваст явуулж буй ажиллагаа болон Палестины энгийн иргэдийн хувь заяаны талаар хэд хэдэн хүнд асуулт тавих бодолтой байна гэжээ. 

Эх сурвалж: BBC