Ханжоу хотод Монголын далбааг мандуулах ёслол боллоо

Ханжоу хотод Монголын далбааг мандуулах ёслол боллоо

Хятадын Ханжоу хотноо Азийн пара спортын IV наадам гурав хоногийн дараа хөшгөө нээнэ. Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцож байна.

Тэгвэл өчигдөр /2023.10.19/ Ханжоу хотод Монголын далбааг мандуулах ёслол болжээ. Монголын баг гурван ээлжээр Ханжоуг зорих бөгөөд хоёр дахь хэсэгт пара жүдо тэргүүтэй 18 тамирчин маргааш БНХАУ-ыг зорино.

Ханжоугийн наадмын нээлтэд манай багийн тугчаар хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Х.Энхтуяа нарыг томилсон байна. Ханжоуд очсон тамирчдаас өнөөдөр бадминтон болон бочигийн төрөлд өрсөлдөх дөрвөн тамирчин ангилал тогтоох үзлэгтээ орох юм.