Австралид хүн рүү дайрсан нохойг сурагчдын нүдэн дээр буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Австралид хүн рүү дайрсан нохойг сурагчдын нүдэн дээр буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Австрали Улсын Норфолк арлын нэгэн бага сургуулийн талбайд аравдугаар сарын 18-ны өдөр хүн рүү дайрсан "XL bull" үйлдрийн нохойг цагдаа нар сурагчдын нүдэн дээр буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Гудамжинд явсан 60 гаруй насны эмэгтэйрүү "XL bull" үйлдрийн нохой  халдсан тухай дуудлага тус улсын цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Ийнхүү цагдаа нарыг дуудлагын дагуу очиход нохойг сургуулийн талбайд уясан байжээ. Улмаар цагдаа нар багш, сурагчдын нүдэн дээр нохойг буудан хороосон аж. Норфолкийн цагдаагийн газар мэдээлснээр, "Нохойг олон нийтэд аюул учруулсан тул эздийн зөвшөөрлөөр устгасан" гэжээ. 

Эх сурвалж: Sky news