Сүхбаатар аймгийн соёл урлагийн салбарынхан Монгол бичгийн уншлагын цагтай болжээ

Сүхбаатар аймгийн соёл урлагийн салбарынхан Монгол бичгийн уншлагын цагтай болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, Соёлын яамны Бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд “Хос бичигтэн” урт хугацааны жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газрын даргын тушаалаар салбарын нийт албан хаагчид долоо хоног бүрийн пүрэв гаргийг уншлагын цаг болгосон байна.

Ингэхдээ "Хүмүүн бичиг" сонинг ашиглах бөгөөд үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн соёл урлагийн бүх байгууллага тус сонинг захиалж эхэлжээ. Мөн салбар байгууллагуудыг бүх төрлийн албан бичгийг хос бичгээр бичихийг давхар үүрэг болгожээ.