"Хамгийн чанга дуутай муур"-аар 14 настай Беллаа тодорхойлогдож Гиннесийн амжилтад бүртгэгджээ

"Хамгийн чанга дуутай муур"-аар 14 настай Беллаа тодорхойлогдож Гиннесийн амжилтад бүртгэгджээ

Кембриджшир үүлдрийн 14 настай Белла "Хамгийн чанга дуутай муур" гэж тодорхойлогдон Гиннесийн амжилтыг эвдсэн байна. Хэмжилтийн багийнхан түүний дуу хоолойг 50дб-д хүрсэн гэж тодорхойлжээ. Орчны дуу чимээг хаасан өрөөнд бичлэг хийх төхөөрөмж суурилуулсан ба Белла муур дэвсгэр дээрээ сууж, орилж эхэлсэн байна. Ташрамд сонирхуулахад өмнө нь 2011 онд Смоки гэх муурны хоолой 67,7дб хүрч Гинессийн амжилтанд бүртгэгдэж байжээ. Мөн энэ рекордыг давж Мерлин нэртэй 13 настай муурын хоолой 67,8дб хүрч бүртгэгдсэн байна. Одоогоор өмнөх амжилтын эзэд үхсэн тул Белла муур хамгийн чанга дуутай амьд муур гэж бүртгэгдсэн аж. Белла Англид амьдардаг юм. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө