ВИДЕО: В.Путин цөмийн пуужингийн цүнхтэйгээ Хятадад очжээ

ВИДЕО: В.Путин цөмийн пуужингийн цүнхтэйгээ Хятадад очжээ

БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” дээд хэмжээний чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хятадын дарга Ши Жиньпин нарын хүмүүстэй уулзалт хийсэн. Орос улс Украинд дайн эхлүүлсний улмаас олон улсын хоригт орж, мөн Гаагийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах шийдвэр гарсан тул тэрбээр гадаад орнуудад айлчлал хийх нь эрс багассан. Тэгвэл В.Путиныг БНХАУ-д ирэхдээ цөмийн пуужингийн цүнхээ авчирсан, түүнээс энэ цүнх хэзээ ч холддоггүй гэсэн тайлбартай дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тодруулбал, тус дүрс бичлэг хоёр хар цүнхийг цэргийн хувцастай хүмүүс барьж, В.Путиныг дагалдан явах ажээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө