Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс манай тамирчид нэг мөнгө, таван хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс манай тамирчид нэг мөнгө, таван хүрэл медаль хүртлээ

Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай тамирчид тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо