С.Жамбалжамц зуны олимпын наадамд оролцох эрхийг авсан анхны монгол дугуйчин боллоо

С.Жамбалжамц зуны олимпын наадамд оролцох эрхийг авсан анхны монгол дугуйчин боллоо

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болжээ.

Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан. Улмаар манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэгээр тодорч, олимпын эрхийг мягмар гарагт /2023.10.17/ албажуулжээ.