БНСУ-ын Намянжү хотод байрлах "Монгол соёлын тосгон"-ыг сэргээн засварлаж 2025 онд ашиглалтад оруулахаар болжээ

БНСУ-ын Намянжү хотод байрлах "Монгол соёлын тосгон"-ыг сэргээн засварлаж 2025 онд ашиглалтад оруулахаар болжээ

БНСУ-ын Кёнги мужийн Намянжү хотод Монгол соёлын тосгоныг 2025 оны эхний хагаст дахин ашиглалтад оруулах зорилготойгоор дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсан талаар Yonhap агентлаг мэдээллээ.

Тус Монгол Соёлын тосгон хаагдаад таван жил болж байгаа юм. Иймд дахин шинэчилж 3.3 тэрбум воны хөрөнгө оруулалтаар гадна болон доторх үзүүлбэрийн танхимуудыг тохижуулахаас гадна глампинг кафе, медиа урлагийн театр, дижитал туршлагын төв байгуулахаар зураг төслийн ажлаа эхлүүлжээ.

Монгол Соёлын тосгон нь 2000 оны дөрөвдүгээр сард Судон-Мён хотод 62,479 м2 талбайд нээгдсэн. Энэ нь 1998 онд Монгол Улсын Улаанбаатар хоттой байгуулсан найрсаг хамтын ажиллагааны гэрээний үргэлжлэл болсон арга хэмжээ гэдгийг Yonhap онцоллоо.

Тус газарт Монголоос жил бүр 30-аад хүнийг шалгаруулан илгээж Монголын Үндэсний урлагийн тоглолтыг толилуулдаг байсан аж. Харин одоогоор зөвхөн үзэсгэлэн өдөрлөгт хэрэглэгддэг болжээ. Иймд Монголын соёлын тосгоны урлагийн тоглолтыг орон нутгийн эдийн засгийг сэргээхийг шаардаж байгаа тул Намянжү хот энэ газрыг сэргээн засварлаж, нээхээр шийдсэн байна.