"Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа удахгүй эхлэх гэж байна" гэж Израилын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ

"Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа удахгүй эхлэх гэж байна" гэж Израилын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ

Өнөөдөр /2023.10.20/ өглөө Израилийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлэл хийж, "Израилын цэргийнхэн "ХАМАС террорист байгууллагын үйл ажиллагааны зуу гаруй объектод" нэг шөнийн дотор цохилт өгч, Израилын өмнөд нутагт үй олноор хоморголон устгах ажиллагаанд оролцсон нэг зэвсэгт этгээдийг устгасан" гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал, Израилын нисэх хүчин Хамас бүлэглэлийн хонгил, зэвсгийн агуулах, олон арван үйл ажиллагааны удирдлагын төв зэрэг 100 гаруй объектод цохилт өгчээ. Мөн Израилын Батлан хамгаалахын сайд Галлант, "Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа удахгүй эхлэх гэж байгааг зарлаж, хилийн ойролцоох байрласан албан хаагчидтай уулзахдаа "Одоо та бүхэн Газыг алсаас харж байна, удахгүй та бүхэн үүнийг дотроос нь харах болно" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC