Англи Улсад хоёр хамартай муур шинэ эзнээ хүлээж байна

Англи Улсад хоёр хамартай муур шинэ эзнээ хүлээж байна

Англи Улсын Уррингтон хотын амьтан асрах байгууллагын ажилчид анх түүнийг том хамартай гэж бодож байсан ч эмнэлгийн үзлэгээр хоёр хамартай нь тогтоогджээ. Тухайн өвөрмөц хамартай муурыг Уррингтон хотын амьтан асрах газар авсан ба ажилтнууд түүнд Макфи гэх нэр өгсөн байна. Малын эмч нар хэлэхдээ "Хоёр хамартай муур төрсөн нь маш ховор тохиолдол. Аз болоход түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Эдгээр эмгэгүүд эхийн хэвлийд үүсдэг бөгөөд энэ бол ургийн гажиг юм. Бусад ургийн гажгаас ховор тохиодог" гэв. Мөн Макфи өмнөх эзнийхээ эрүүл мэнд, санхүүгийн байдлаас болж үрчлүүлэх төвд ирэн шинэ эздээ хүлээж байна. Амьтны асрамжийн газрынхан Макфиг сахилгагүй, тэврүүлэх дуртай, эелдэг зөөлөн ааштай гэжээ.