Францын Air France компанийн нисгэгч Калифорнийн Уитни ууланд алхаж байхдаа хадан цохионоос унаж нас баржээ

Францын Air France компанийн нисгэгч Калифорнийн Уитни ууланд алхаж байхдаа хадан цохионоос унаж нас баржээ

Калифорнийн Уитни ууланд алхаж байгаад сураггүй болсон Францын нисгэгчийн цогцсыг хадан цохионы завсраас олжээ. Түүнийг хадан цохионы 1000 метрийн өндрөөс унаж нас барсан байх магадлалтай хэмээн үзэж буй аж.

Тодруулбал,  Францын Фонтенай-сус-Буа хотын иргэн 38 настай Том Гербиер мягмар гарагт /2023.10.17/ Уитни Портал уулнаас аяллаа эхлүүлсэн бөгөөд лхагва гарагт буцах нислэгтээ ирээгүй учир эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Уитни Портал уул нь 4418 метрийн өндөр, бартаат зам ихтэй алхагчдын дунд алдартай аж. Эрлийн багийнхан тухайн уулын "Ховил" гэх амаас хүн унасан байх магадлалтай сэжүүр олж, нисдэг тэргээр хайн Гербиерийг нас барсан байдалтай олжээ. Air France агаарын тээврийн компанийн зүгээс түний гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлсэн юм.