ВИДЕО:" Хятадын цинтао шар айргийн үйлдвэрийн ажилтан пивоны орц руу шээж байгаад баригдсан" гэх маргаантай бичлэг цацагдав

ВИДЕО:" Хятадын цинтао шар айргийн үйлдвэрийн ажилтан пивоны орц руу шээж байгаад баригдсан" гэх маргаантай бичлэг цацагдав

Хятадын "Weibo" цахим хуудас болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цинтао /Tsingtao/ шар айраг үйлдвэрлэдэг шар айргийн үйлдвэрийн ажилтан бэлэн бүтээгдэхүүн эсвэл түүний орц найрлагыг агуулдаг саванд шээж буйг харуулсан маргаантай бичлэг гарчээ. Зарим эх сурвалжууд, "үйлдвэрийн ажилтан пиво исгэж байгаа орц руу шээж байгаад баригдсан" гэсэн тайлбартай дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 

Тус бичлэгт, "үйлдвэрийн ажилтан бололтой нэгэн эр шээж байгаа бололтой нэгэн үйлдлийг харуулах" аж. Харин зарим эх сурвалжууд энэ нь эргэлзээтэй маргаантай бичлэг хэмээн тайлбарлажээ. БНАХУ-ын пивоны зах зээлийн 15 хувийг хангадаг Цинтао шар айргийг хятадууд одоо уухгүй гэлцэж байгаа ажээ.