ВИДЕО: Оросын хяналтад ороод буй Луганскийн нисэх онгоцны буудал руу Украины тал алсын тусгалтай ATACMS пуужингаар довтолжээ

ВИДЕО: Оросын хяналтад ороод буй Луганскийн нисэх онгоцны буудал руу Украины тал алсын тусгалтай ATACMS пуужингаар довтолжээ

Оросын цэргийн хяналтад ороод буй Луганск хотын нисэх онгоцны буудлыг ATACMS пуужингаар Украины тал довтолсон тухай бичлэг цахим ертөнцөд гарчээ.

Тодруулбал, энэ сарын 17 /2023.10.17/-ны өдөр Украины Зэвсэгт хүчин алсын тусгалтай ATACMS пуужингаар Луганск хотын нисэх онгоцны буудал руу довтолсон тухай дүрс бичлэг Telegram сувгуудад гарсан байна. Дүрс бичлэгт дор хаяж нэг нисдэг тэрэг шатаж, нисэх онгоцны буудал эвдэрч сүйдсэнийг харуулжээ. Харин нисэх онгоцны буудалд байрлах бусад нисдэг тэрэгнүүдэд харагдахуйц гэмтэл байхгүй байна. Тус агаарын довтолгооны талаар Оросын тал хэдий хэмжээний хохирол амссан талаараа  тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа аж. Тэгвэл Их Британийн цэргийн тагнуулын мэдээлснээр, "Луганск хотод байлдааны таван нисдэг тэрэг устгагдсан байж магадгүй" гэжээ.

Эх сурвалж: BBC