ВИДЕО: "Шар айргийн түүхий эд рүү шээсэн хэргийг мөрдөн шалгаж байна" гэж Цинтао компаниас мэдэгджээ

ВИДЕО: "Шар айргийн түүхий эд рүү шээсэн хэргийг мөрдөн шалгаж байна" гэж Цинтао компаниас мэдэгджээ

Хятадын хамгийн том шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох Цинтао /Tsingtao/ үйлдвэрийн ажилтан бүтээгдэхүүнийхээ түүхий эдэн дээр шээж байгааг харуулсан видео энэ долоо хоногт интернетэд цацагдсаны дараа мөрдөн байцаалт эхлүүлсэн гэж мэдэгджээ.

Өнгөрөгч пүрэв гараг /2023.10.19/-т цахим сүлжээнд нийтлэгдсэн уг видео бичлэгт "Цинтао" шар айрагны үйлдвэрийн агуулахын эрэгтэй ажилчин өндөр ханатай чингэлэг рүү авиран гарч, шээж буйг харуулсан байна. Энэхүү бичлэгийг Хятадын олон нийтийн сүлжээ болох "Weibo" платформ дээр хэдэн арван сая хүн үзсэн байна.

Харин "Цинтао" үйлдвэрээс баасан гараг /2023.10.20/-т болсон явдлын талаар цагдаад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж мэдэгджээ. Тус газрын мэдэгдэлд, "Манай компани 10-р сарын 19-ний өдөр Цинтао шар айрагны 3-р үйлдвэрээс гарсан холбогдох бичлэгт ихээхэн ач холбогдол өгч байна" гэжээ.

Эх сурвалж: SCMP