Английн амьтан асрах газраас 81 кг буюу хэт илүүдэл жинтэй Майор хэмээх нохойнд эзэн хайх эхэлжээ

Английн амьтан асрах газраас 81 кг буюу хэт илүүдэл жинтэй Майор хэмээх нохойнд эзэн хайх эхэлжээ

BCC news мэдээллийн сайтад аравдугаар сарын 20-ны өдөр Англи Улсын амьтан асрах байгууллагын асрамжид байдаг 81 кг жинтэй Майор нэртэй нохойнд сайн эзэн хайж байгаа талаар мэдээлэл гарсан байна.

Тодруулбал, Англи Улсын "Dogs Trust Loughborough" гэх амьтан асран халамжлах газарт Майор нэртэй 11 настай 81 кг жинтэй нохойнд сайн эзэн хайх байгаа аж. Түүний хэт илүүдэл жинтэй нь остеоартрит өвчнөөр өвчилсөнтэй холбоотой байж магадгүй гэж таамаглажээ. Ажилчдын хэлснээр "Майор маш зөөлөн ааштай, бусад нохдуудтай эвтэй, хөөцөлдөх дуртай, эелдэг ааштай нохой юм. Хэт илүүдэл жин нь түүнийг автомашинд зөөвөрлөхөд хүндрэлтэй байдаг ба бид их хайрлаж халамжилдаг. Майорыг жинг хасахын тулд хатуу хоолны дэглэм барьж, дасгалын дэглэмд оруулсан. Түүнийг сайн хайрлах эзэн хайж байгаа. Тэрээр 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдтэй амьдрах боломжтой ч муур, бог малтай гэрт тохиромжгүй байж магадгүй" гэдгийг онцолжээ.