Ө.Баярмандах: Холимог тулаан даруухан спорт биш ч, хүндлэл болон хайр энэрэл байх ёстой

Ө.Баярмандах: Холимог тулаан даруухан спорт биш ч, хүндлэл болон хайр энэрэл байх ёстой

Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос "Falcons Fighting Series" реалити шоуны талаар мэдэгдэл хийлээ. Тухайн мэдэгдэлд холимог тулааны "Falcons Fighting Series" реалити шоу нь энэ оны есдүгээр сарын 10 /2023.09.10/-нд эхэлж нийт 93 тамирчин оролцсоноос одоогоор зургаан тамирчин шалгарч үлдсэн байна.

Нэмэлт тоглолтуудтай нийлээд финалын үеэр нийтдээ найман тулаан болох юм. Энэхүү тэмцээний ялагчид Солонгос болон Япон улс руу явж тулалдах эрхтэй болох бөгөөд гранд финалын тулаан энэ сарын 27-нд UG ARENA-д болохоор болжээ. Мөн тэмцээний шууд дамжуулалт нь төлбөртэй хаалттай фэйсбүүк группээр явах ба тэмцээний шүүлт олон улсын дүрмээр явагдаж  долоон шүүгч ажиллахаар болсон аж. Ө.Баярмандах \Жаламхар\ "Холимог тулааны тамирчдыг хүмүүс даруухан бай гэдэг. Холимог тулаан нь даруухан спорт биш ч гэлээ мэдээж хэрэг хүндлэл болон хайр энэрэл байлгүй яах вэ " гэв.