Жүжигчин Брюс Уйллис ярих чадвараа бүрэн алджээ

Жүжигчин Брюс Уйллис ярих чадвараа бүрэн алджээ

2022 онд тархины жижиг хэмжээний цус харвалтаас үүдэж, бусадтай ярилцах, ойлголцох чадвараа алдаад байсан Брюс Уйллис кино урлагаа орхиж, гэр бүлийн асаргаанд байсан юм.

Тэгвэл Холливудын домогт жүжигчдийн нэг Брюс Уйллисийг "Aphasia" гэх өвчнөөр өвчилсөн гэж оношилж ярих чадвараа бүрэн алдсаныг түүний продюсер Глен Гордон Кэрон мэдэгдлээ.

Энэхүү өвчин нь "Frontotemporal dementia"  гэх нэртэй бөгөөд тархин дахь зан чанар, хэл ярианы хэсгүүдэд нөлөөлдөг эмгэг аж. Ихэвчлэн 60-аас дээш насныханд түгээмэл тохиолддог байна. Мөн дэлхий дахинд энэхүү эмгэгийг эмчлэх аргийг одоогоор олоогүй байгаа юм.