CNN агентлаг "Art ger" нэрээр үндэсний хоолны бичлэг хийдэг залуусыг онцолжээ

CNN агентлаг "Art ger" нэрээр үндэсний хоолны бичлэг хийдэг залуусыг онцолжээ

"CNN news"  мэдээллийн сайтад  Монгол хоолны тухай, цахим сүлжээнд "Art ger" нэрээр үндэсний хоолны бичлэг хийдэг залуусын талаарх нийтлэл гарчээ.

Тухайн нийтлэлд Монгол хүнд "хутга, гал, чулуу" өгвөл гал тогоотой болно гэж эергээр хошигносон байна. Мөн тус мэдээлэлд дурдснаар "Youtube сувагт 510 мянга гаруй дагагчтай "Арт гэр" сувгийг үндэслэгч Ара 2016 онд цахим сүлжээнд Монгол хоолны тухай мэдээлэл бага байдгийг анзааран анх бичлэг хийн эхлүүлж байсан. Тухайн суваг нь хөдөө хээр махаар төрөл бүрийн хоол хийдэг нь харагддаг. Монгол хоол бол нүүдэлчин соёлтой салшгүй холбоотой тул бусад үндэсний хоолноос өвөрмөц байдаг. Ихэнх Монгол хоолонд мах, давс, гурил ордог ба энэ гурав бол үндсэн чухал элемент нь юм. Халуун ногоо болон соус монголчуудад тийм ч чухал биш. Энэ нь хоолыг нэгэн хэвийн уйтгартай мэт санагдуулж магадгүй ч Монгол орны бүс нутгуудын өөр, өөр төрлийн хоол хийх арга нь олон амтыг гаргаж чаддаг" гэдгийг тодотгосон байна.