Дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин нохой 31 насандаа Португалд үхсэн тухай Гиннесийн дээд амжилтын номын цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ. Боби гэдэг нэртэй манаач нохой Португалын төв хэсэгт орших Конкейрос тосгонд бүх насаа өнгөрүүлсэн байна. Боби 1992 оны тавдугаар сарын 11-нд өөрийн эзэн Леонель Костаг дөнгөж 8 настай байхад нь төрж байжээ. Энэ оны эхээр Л.Коста Бобигийн урт насалж буйн шалтгааныг сайн хооллож, хөдөө цэвэр агаарт амьдардагтай холбон тайлбарлаж байв. Тэрбээр нохойгоо хэзээ ч уяж байгаагүй хэмээн ярьж байлаа гэжээ.

Бобиг энэ оны хоёрдугаар сард дэлхийн хамгийн хөгшин нохой хэмээн зарласан билээ.Гиннесийн номыг эрхлэн гаргадаг албаны хүмүүсийн зүгээс, дэлхийн хамгийн хөгшин нохой Бобиг амьсгал хураасанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэдний хэлснээр, Боби өнгөрсөн бямба гарагт 31 нас 165 хоногтойдоо үхсэн байна.“Боби түүхэн дэх хамгийн урт насалсан нохой болсон хэдий ч дэлхий дээр өнгөрүүлсэн 11 478 хоног нь түүнд хайртай хүмүүсийн хувьд хангалттай хугацаа биш байх болно” гэж малын эмч Карен Бекер хэлжээ.Энэ оны тавдугаар сард болсон Бобигийн 31 насны төрсөн өдрийн үдэшлэгт 100 гаруй хүн оролцсон гэж Гиннесийн номонд бичсэн байна.Боби нохой нь "Рафейро до Алентехо" үүлдрийн, цэвэр цусны нохой байжээ. Энэ үүлдрийн нохдын дундаж наслалт нь 10-14 жил байдаг аж.Л.Коста мөн дөрвөн мууртай гэнэ. "Рафейро до Алентехо" үүлдрийн нохойг хоньч нохой болгон ашиглах нь түгээмэл байдаг ажээ.Өмнөх дээд амжилтын эзэмшигч нь 1939 онд 29 нас таван сартайдаа үхсэн Австралийн үхэрч нохой байжээ.